Ирландын зохиолч Салли Рүүнигийн бүтээлүүдийг Их Британид худалдаанаас эргүүлэн татаж байна. Түүнийг уран зохиолын ертөнцөд шуугиан тарьсан, ихэвчлэн "нэгэн үеийнхний дуу хоолой" болон миллениал үеийн анхны агуу зохиолч хэмээн тодорхойлдог билээ.
Тэрээр 2017 онд анхны романаа гаргаснаас хойш түүний номууд дэлхий даяар зургаа гаруй сая хувь борлуулагдсан юм. Салли Рүүнигийн бүтээлүүд нь залуусын хайр дурлал, харилцаа, нийгмийн анги давхарга болон технологийг чадварлаг хөндсөн бестселлерүүд болж чадсан.
Гэвч Их Британид гарсан хориг арга хэмжээний улмаас эдгээр алдартай номуудыг тус улсын зах зээлээс татаж, худалдаалахыг зогсоож байгаа ажээ.