Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж буйтай холбогдуулан АНУ-д сурагчдын хэрэгцээт зүйлсийн үнэ өсөж, нэг сурагчид ногдох зардал 800 гаруй ам.доллар хүрээд байна. Инфляцын нөлөөгөөр өрхийн санхүүд хүндрэл учирч байгаа энэ үед эцэг эхчүүд болон сурагчид хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн хайх нь эрс нэмэгджээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын 16 муж улс хичээлийн хэрэгслийг татваргүй худалдан авах тусгай өдрүүдийг зарласан байна. Энэ нь эцэг эхчүүдэд сургуулийн бэлтгэлтэй холбоотой зардлаа хэмнэхэд туслах зорилготой арга хэмжээ юм.

Инфляцын дарамт үргэлжилсээр байгаа тул хэрэглэгчид зардлаа бууруулах боломжтой хувилбаруудыг эрэлхийлсээр байна. Эдгээр мужид тогтоосон татваргүй өдрүүд нь гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх томоохон боломж болж байгаа юм.