АНУ-ын Зэвсэгт хүчний католик шашинтнуудын сүнслэг удирдагч, хамба лам Тимоти Броглио тус улсын армид алба хааж буй католик шашинтай цэргүүдийг Нидал Хасаныг буудан хороох ажиллагаанд оролцох ёсгүй хэмээн даваа гарагт мэдэгдлээ.

Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Форт Хүүд (Fort Hood) цэргийн баазад 13 хүний амийг хороосон Нидал Хасаныг цаазлах ажиллагааг 12 дугаар сарын 3-нд шууд дамжуулахаар төлөвлөж байгаа аж.

Хамба лам Тимоти Броглио ер бусын хатуу үгтэй мэдэгдэл гаргаж, цаазын ажиллагааг олон нийтэд шууд дамжуулах урьд өмнө байгаагүй энэхүү төлөвлөгөөг эсэргүүцсэн хэд хэдэн шүүмжлэл, шалтгааныг дэвшүүлсэн байна.