Биткоины нөөц бүрдүүлэх АНУ-ын төлөвлөгөө тодорхойгүй байдалд орж, улмаар саад бэрхшээлтэй тулгарч байгааг Bloomberg агентлаг мэдээллээ. Холбооны агентлагуудын дунд энэхүү нөөцийг хэрхэн удирдах, хяналтыг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дээр маргаан үүссэн байна.
Энэхүү мэдээлэл нь Цагаан ордны крипто асуудал хариуцсан зөвлөх Патрик Витт-ийн өнгөрсөн тавдугаар сард хийсэн мэдэгдлийн дараа гарч байгаа юм. Тухайн үед тэрээр засаг захиргаа Биткоины нөөц бүрдүүлэхтэй холбоотой эрх зүйн үр дагавруудыг нарийвчлан судалж байгаа талаар дурдаж байв.
Одоогоор холбогдох байгууллагууд уг санаачилгыг хэрэгжүүлэх боломж болон хууль эрх зүйн хүрээний талаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд Биткоины нөөц бүрдүүлэх ажил нь хяналтын эрх мэдлийн асуудлаас шалтгаалан хойшлогдоод байна.