АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюун ухааны (AI) эргэн тойронд үүсээд буй болгоомжлол, эргэлзээг бууруулах байр суурь илэрхийллээ.

Тэрээр хиймэл оюун ухааны эсрэг чиглэсэн асуудлыг шүүмжлэхийн сацуу салбарыг зохицуулах хязгаарлалт, хамгаалалт АНУ-д хэдийнэ бий хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр өөрийгөө энэ салбарт шаардлагатай гол хамгаалалт хэмээн тодорхойлжээ.

Үүнээс гадна технологийн хөгжилд эргэлзээ төрүүлэх нь тодорхой талуудад л ашигтай тусна гэдгийг Дональд Трамп анхааруулсан байна.