АНУ-ын Индо-Номхон далайн команд (US Indo-Pacific Command) Жейсон Лоуерийг командлагчийн тусгай зөвлөхөөр томилсон нь анхаарал татаж байна. Жейсон Лоуерий бол АНУ-ын Сансрын цэргийн технологи, инновацийн газрын дэд захирал асан бөгөөд “Softwar” номын зохиогч юм. Тэрээр тус албан тушаалд Bitcoin-ийг эрчим хүчний технологийн үүднээс авч үзэн, стратегийн зөвлөгөө өгөх үүрэгтэй ажиллах аж.

Энэхүү томилгоо нь АНУ-ын зүгээс Bitcoin-ийг зөвхөн санхүүгийн хэрэгсэл бус, харин геополитикийн хүчин зүйл гэж харж буйн тод илрэл гэж үзэж болохоор байна. Лоуерийн “Softwar” номонд Bitcoin нь эрчим хүчийг хянах боломж олгодог технологийн нэг хэлбэр гэж үзсэн байдаг. Түүний байр суурь нь АНУ-ын армийн хувьд Bitcoin-ийг хэрхэн ашиглах талаар шинэ ойлголт өгөх боломжтой юм.

Индо-Номхон далайн бүс нутагт АНУ-ын геополитикийн нөлөөг нэмэгдүүлэхэд Bitcoin ямар үүрэг гүйцэтгэж болох талаарх Лоуерийн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой байх болно. Тус бүс нутагт Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа энэ үед АНУ-ын зүгээс технологийн шинэ шийдлүүдийг эрэлхийлж байгаа нь харагдаж байна.

Bitcoin-ийг эрчим хүчний технологи гэж үзэж байгаа нь манай улсын хувьд ч анхаарал хандууштай асуудал юм. Эрчим хүчний нөөц ихтэй Монгол улсын хувьд Bitcoin болон бусад криптовалютыг хөгжүүлэх боломжтой эсэх талаар цаашид судлах шаардлагатай байж магадгүй юм.