АНУ-ын Сенат орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон хуулийн төслийг баталлаа. Санал хураалтын дүн 85-5 харьцаатайгаар гарсан байна.
Энэхүү хуулийн төсөлд орон сууцны асуудлаас гадна санхүүгийн салбарт нөлөөлөхүйц нэгэн чухал заалт орсон нь Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын Төв банкнаас Төв банкны дижитал валют (CBDC) гаргахыг 2030 он хүртэл хориглох шийдвэр юм.
Төв банкны дижитал валют гэдэг нь тухайн улсын төв банкнаас гаргадаг, цахим хэлбэртэй мөнгөн тэмдэгт юм. АНУ-ын хууль тогтоогчид энэхүү хуулийн төслийг баталснаар ирэх хэдэн жилийн хугацаанд тус улсад уг дижитал валютыг нэвтрүүлэх ажиллагаанд хязгаарлалт тогтоож байна.