АНУ-ын Сенатад крипто валютын зах зээлийг зохицуулах зорилготой "Clarity Act" хуулийн төслийг батлах үйл явц удаашралтай үргэлжилж байна. Хуулийн төслийн хугацаа дуусахад цөөн хэдэн долоо хоног үлдээд байгаа энэ үед уг асуудлаарх хэлэлцүүлэг тодорхой бус хэвээр байгаа юм.

Хуулийн төслийг батлуулах чиглэлээр Вашингтоны лобби бүлгүүд идэвхтэй ажиллаж байна. Тодруулбал, салбарын төлөөлөгчид өөрсдийн холбоотнуудыг энэ долоо хоногт Вашингтон хотод авчран, дэмжлэг авахаар ажиллаж байгаа аж. Хэдийгээр хэд хэдэн хүндрэлтэй асуудлаар хэлэлцээ үргэлжилж байгаа ч крипто салбарынхан долдугаар сард багтаан санал хураалт явуулах найдлага тээсээр байна.