АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх олон улсын худалдан авагчдын идэвх суларсаар байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдын үндэсний холбооны (National Association of Realtors) мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд гаднын иргэд АНУ-д нийт 67,000 орчим орон сууц худалдан авчээ.

Энэхүү тоо нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн доод түвшинтэй дөхөж очсон үзүүлэлт юм. Олон улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн худалдаа ийнхүү хумигдаж байгаа хэдий ч, тодорхой улсын иргэд АНУ-д орон сууц худалдан авах сонирхлоороо бусдаас тэргүүлж байгааг эх сурвалжид дурджээ.