АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-ийн дотоод харилцаандаа ашигладаг маш нууц сүлжээ мягмар гарагт ажиллагаагүй болсон талаар тус агентлаг болон АНУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

NSA-ээс хийсэн тайлбартаа, төлөвлөгөөт байнгын засвар үйлчилгээний үеэр түр зуурын доголдол үүссэн гэж тайлбарласан байна.

Тус агентлагийн нэрээ нууцалсан хэвлэлийн төлөөлөгч цахим шуудангаар өгсөн хариултдаа “Зарим дотоод системүүдэд нөлөөлсөн хэдий ч үндсэн чухал үүрэг гүйцэтгэх чадамжууд бүрэн ажиллаж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах бидний чадавх хэвийн үргэлжилж байна” хэмээн мэдэгджээ.