АНУ-д хийгдсэн судалгаагаар ахмад настнуудын хувьд хамгийн том санхүүгийн зовлон нь инфляцийн өсөлт болон амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа явдал болохыг тогтоожээ. MarketWatch-ийн мэдээлснээр, ахмадуудын хувьд ирээдүйд итгэх итгэл буурч, санхүүгийн хувьд тогтворгүй байдал үүсч байгаа гэнэ.
Судалгаанд оролцогчдын олонх нь ирээдүйд хуримтлал нь хүрэлцэхгүй байх вий гэхээс айж байгаагаа илэрхийлсэн байна. Ялангуяа тогтмол орлоготой, тэтгэврийн халамжтай ахмадуудын хувьд инфляцийн нөлөө хамгийн ихээр мэдрэгдэж байгаа аж. Хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны төлбөр зэрэг үндсэн хэрэгцээний үнэ өсөхийн хэрээр ахмадууд санхүүгийн дарамтанд орж байна.
Мэргэжилтнүүд ахмадуудад санхүүгийн төлөвлөгөөгөө дахин хянаж, хэрэгцээгүй зардлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэхийг зөвлөж байна. Мөн төрийн зүгээс ахмадуудад зориулсан санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг сайжруулах, инфляцийн дарамтыг бууруулах арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна.
Монгол улсын хувьд ч ахмадуудын тэтгэвэр, халамжийн асуудал нь тулгамдсан асуудлын нэг билээ. Инфляцийн өсөлт, төгрөгийн ханш уналт зэрэг хүчин зүйлс нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс энэ төрлийн судалгааны үр дүн нь Монголын нөхцөлд ч хамааралтай байж болох юм.