АНУ, Их Британи болон Европын орнуудын банкууд стейблкойн гаргах, биткойн хадгалах, мөн токенжуулсан хөрөнгийг тооцох эрх зүйн тодорхой замтай болсон. Гэвч энэ бүх үйл ажиллагааг зохицуулдаг капиталын дүрэм журам нь өнөөг хүртэл биткойныг бараг л баталгаатай алдагдал дагуулдаг хөрөнгө гэж үзсээр байна.

Хэрэгжиж буй стандартын зөрчил

Гишүүн орнуудад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Базелийн хорооны крипто хөрөнгийн стандарт нь банкны салбарт крипто хөрөнгийг нэвтрүүлэхэд хүндрэл учруулж байна. Уг стандарт нь крипто хөрөнгийн эрсдэлийг тооцохдоо хэт хатуу хандаж байгаа нь банкуудыг энэ төрлийн үйлчилгээг бүрэн хэмжээгээр эхлүүлэхэд нь чөдөр тушаа болж буй аж.

Хэдийгээр хууль эрх зүйн хувьд банкууд крипто зах зээлд нэвтрэх зөвшөөрөлтэй болсон ч, санхүүгийн салбарын хуучирсан дүрэм журам нь үүнийг бодит ажил хэрэг болгоход гол саад болж байна. Иймд банкууд крипто хөрөнгийг өөрийн үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна.