АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 11 дүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжих зорилгоор Охайо мужийн Кливленд хотод болсон цуглаанд оролцох үеэрээ өөрийн залгамжлагч Дональд Трампыг хурцаар шүүмжиллээ.
Өдгөө 65 настай Ардчилсан намын төлөөлөл тэрбээр цуглааны үеэр хэлсэн үгэндээ, орчин үед урьд өмнө харж байгаагүй хоёр жилийн эмх замбараагүй байдал, харгислал, авилга болон чадваргүй байдлын дараа иргэдэд "Одоо боллоо" гэж хэлэх боломж гарч ирж байгааг онцолсон байна.
Мөн тэрбээр Кливленд хотод хуран цугласан олонд хандан: "Бид яг энд, Охайо мужид өөрчлөлтийн төлөө саналаа өгөх гэж байна" хэмээн мэдэгдсэн юм.