Крипто зах зээлийн мэдээллийн CoinDesk агентлагийн мэдээлснээр, биржүүд дээр байршиж буй биткоин болон эфирийн хэмжээ эрс буурчээ. Santiment байгууллагын тайланд дурдсанаар, биткоины нөөц 2017 оноос хойшх, харин эфирийн нөөц 2015 оноос хойшх хамгийн доод түвшинд хүрээд байна.

Зах зээлийн шинжээчид энэхүү үзэгдлийг анхааралтай ажиглаж байгаа хэдий ч энэ нь үнийн өсөлтийг шууд баталгаажуулна гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч биржүүд дэх криптовалютын нийлүүлэлт багассан нь зах зээлийн дараагийн өсөлтийн үеийг (bull cycle) бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүчин зүйл болж байгааг онцолжээ.