Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткоин энэ амралтын өдрүүдэд 60,000 ам.долларын орчимд арилжаалагдаж байна. Сүүлийн өдрүүдэд ажиглагдсан инфляцын тогтвортой байдал, биржийн арилжааны сангуудаас (ETF) гарсан их хэмжээний мөнгөн урсгал болон 59,000-62,000 ам.долларын бүсийг хамгаалж чадаагүй нь зах зээлийн нөхцөл байдлыг хүндрүүлээд байна.
Тавдугаар сарын хувийн хэрэглээний зарцуулалтын индекс буюу PCE-ийн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчдад худалдах шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байна. Холбооны нөөцийн сангийн (Fed) зорилтот түвшин болох 2 хувиас давсан 3.4 хувийн суурь PCE үзүүлэлт нь зах зээлд нөлөөлсөн ч, үнийн уналтад байрлалын өөрчлөлт илүү их нөлөө үзүүлжээ.
Одоогийн байдлаар зах зээл 58,000 ам.долларын уналтыг хөрөнгө оруулагчдын ядаргаа буюу хэт халалт гэж үзэх үү, эсвэл зах зээлийн шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч буй хэрэг үү гэдгийг тодорхойлох сорилттой тулгарч байна.