Зургадугаар сарын эхээр Биткоины ханш уналттай эхэлж, сарын дунд үе гэхэд 60,000 ам.доллараас доош буулаа. Энэхүү зах зээлийн хэлбэлзлийн дунд хөрөнгө оруулагчид болон арилжааны төвүүдийн анхаарлыг зургадугаар сарын 26-нд болох Биткоины опционы гэрээний хугацаа дуусах үйл явц ихээхэн татаж байна.

CryptoSlate-ийн мэдээлснээр, 10 тэрбум гаруй ам.долларын үнийн дүн бүхий опционы гэрээний хугацаа дуусах гэж байгаа бөгөөд эдгээр гэрээний 80 орчим хувь нь одоогоор "out of the money" буюу ашиггүй нөхцөлд байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын худалдан авалтын сонголт болон зах зээл дэх хөрөнгө оруулалтын чиг хандлага өөрчлөгдөж байгааг харуулж байна.

Үүнтэй зэрэгцэн хувьцааны зах зээл дээр хугацаа нь дуусахад ердөө нэг өдөр үлдсэн (zero-days-to-expiry) опционы арилжаа идэвхжиж байгаа нь хөрөнгө оруулагчдын бодит хөрөнгө оруулалтын хэв маягт хэрхэн нөлөөлж буйг харуулах гол үзүүлэлт болоод байна.