Криптовалютын зах зээлд нөлөө бүхий шинжээч Doctor Profit биткоины ханш цаашид унах магадлалтай байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өмнө нь аравдугаар сард биткоины ханш түүхэн дээд цэгтээ хүрэхийг зөв таамаглаж байсан нэгэн юм.
Шинжээчийн үзэж буйгаар, одоогийн байдлаар биткоины ханш техникийн шинжилгээний хувьд "bear flag" буюу ханш унахыг илтгэх дохиог бүрдүүлж байна. Энэхүү загварын хүрээнд биткоины үнэ 54,000 ам.доллар хүртэл буурах эрсдэлтэй байгааг тэрээр онцолжээ.
Зах зээлийн шинжээчдийн дунд өндөр дагагчтай Doctor Profit-ийн энэхүү таамаглал нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.