Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткоины ханш энэ долоо хоногийн турш 59,000-60,000 ам.долларын нарийн зурваст хэлбэлзэж байна. Энэхүү нам гүм байдал нь 2024 онд ажиглагдаж байсан тайван үеийг санагдуулж байгаа хэдий ч шинжээчид үүнийг эрсдэлтэй гэж үзэж байна.
Учир нь энэхүү үнийн хэлбэлзэл нь зах зээлийн уналтын үед, тухайлбал дэмжих түвшнээс доогуур бүрдэж байгаа юм. Хэрэв ханш энэ түвшнээс доошилж, эвдрэл үүсвэл Биткоины үнэ 40,000 ам.доллар хүртэл буурах магадлалтай гэж CoinDesk мэдээллээ.
Зах зээлийн энэхүү тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд цаашид ханш хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.