Криптовалютын зах зээлд институцийн хөрөнгө оруулагчдын оролцоог илэрхийлдэг сангуудаас хөрөнгө гадагшилсан үзүүлэлт бүртгэгдлээ. CoinDesk-ийн мэдээлснээр, пүрэв гарагт биткойны спот сангуудаас ойролцоогоор 95 сая ам.доллар, эфирийн сангуудаас 52 сая ам.доллар тус тус гадагшилсан байна.
Энэхүү үйл явдал нь крипто сангуудын хөрөнгө оруулалтын урсгалд ажиглагдаж байсан эерэг хандлагыг зогсоож байгаа юм. Тодруулбал, эфирийн сангуудын хувьд таван өдөр дараалан үргэлжилж байсан хөрөнгө оруулалтын эерэг урсгал ийнхүү тасалдлаа.
Сонирхолтой нь, зах зээл дээрх хөрөнгө оруулалтын урсгал ийнхүү буурч байгаа ч криптовалютын үнэ өсөлттэй хэвээр байна. Зах зээлийн ханшийн өсөлт болон институцийн сангуудын хөрөнгийн урсгал хоорондоо зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна.