Биткойн сонирхогчдын дунд түгээмэл ашиглагддаг “HODL” буюу криптовалютаа удаан хугацаанд хадгалах стратегид өөрчлөлт орох бололтой. Strategy компани өөрийн эзэмшлийн биткойныг “үе үе” худалдах замаар санхүүгийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Тус компани нь биткойн худалдсанаас олсон орлогоороо АНУ-ын долларын нөөцөө нэмэгдүүлэх, мөн өөрийн компанийн хувьцааг эргүүлэн худалдаж авах (share repurchase) зорилготой байгаа аж. Энэхүү алхам нь компанийн хөрөнгийн менежмент болон санхүүгийн бодлогод тодорхой өөрчлөлт орж байгааг харуулж байна.

Одоогийн байдлаар Strategy компани нь биткойныг худалдах үйл явцыг хэрхэн, ямар давтамжтайгаар хэрэгжүүлэх талаарх мэдээллээ ил болгосон бөгөөд энэ нь зах зээлийн оролцогчдын анхаарлыг татаж байна. Компани нь биткойныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээс илүүтэйгээр бэлэн мөнгөний урсгалыг дэмжих, хувьцааныхаа үнэ цэнийг хадгалах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа нь ийнхүү тодорхой боллоо.