Дэлхийн санхүүгийн зах зээлд анхаарал татсан биткойны спот ETF-үүд (Exchange Traded Funds) хүндхэн сарыг үдэж байна. АНУ-д бүртгэлтэй эдгээр сангууд зургаадугаар сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын зүгээс их хэмжээний мөнгөн урсгалыг алджээ.

CoinDesk-ийн мэдээлснээр, зургаадугаар сард нийт 4 тэрбум доллар тус сангуудаас гарсан байна. Энэхүү дүн нь биткойны спот ETF-үүдийн түүхэн дэх хамгийн их хэмжээний мөнгө таталт буюу хамгийн муу үзүүлэлт болон тэмдэглэгдэж байна.

Биткойны спот ETF нь хөрөнгө оруулагчдад биткойныг өөрийн биеэр эзэмшихгүйгээр, хөрөнгийн биржээр дамжуулан үнийн хэлбэлзэлд хөрөнгө оруулах боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл юм. Одоогоор энэхүү сангуудаас хөрөнгө оруулагчид ийнхүү их хэмжээгээр мөнгөө татаж байгаа нь зах зээлийн анхаарлыг татсан асуудал болоод байна.