Биткойны ханшийн симуляцийн тооцооллоор тус дижитал валют 126,000 ам.долларын түвшинд эргэн очсон ч энэ нь удаан үргэлжлэхгүй байх магадлалтайг харуулсан байна.

Өдрийн хаалтын ханшид тулгуурласан тусдаа загварчлалаас үзэхэд боломжит хувилбаруудын 50.4 хувьд нь дээд амжилтыг даван гарч байгаа аж. Гэсэн хэдий ч эдгээр хувилбарын 34.8 хувьд нь л ханш уг түвшнээс дээгүүр хаагдаж байгаа нь ажиглагджээ.

Энэхүү загварчлалын үр дүн нь зөвхөн эцсийн зорилтот үнийг харахад илэрдэггүй зөрүүг тод харуулж байна.