Real Vision санхүүгийн шинжилгээний байгууллагын крипто зах зээл хариуцсан ахлах шинжээч Жэйми Коуттс Биткойны ирээдүйн төлөв байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар, Биткойны зах зээл одоогоор уналтын үеийнхээ (bear market) сүүлийн шатанд ойртож байгаа аж.
Жэйми Коуттс Биткойны үнэ 2030 он гэхэд 1 сая ам.долларт хүрнэ гэх таамаглалыг одоогоор ярихад хэтэрхий эрт байна гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр Биткойны үнэ ирэх хэдэн жилийн хугацаанд 250,000 ам.доллар хүртэл өсөх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тус шинжээчийн дүгнэлт нь крипто зах зээлийг сонирхогчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх хандлагатай байгааг онцолсон байна.