Криптовалютын зах зээлийн шинжилгээний 10x Research байгууллагаас Биткойны ханштай холбоотой шинэ таамгийг дэвшүүллээ. Тус байгууллагын мэдээлснээр, Биткойны үнэ 55,000 ам.доллар хүртэл буурч, улмаар ёроолдоо хүрч болзошгүй байна.
Энэхүү ханшийн уналтад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдээр АНУ-ын долларын ханш чангарч байгаа байдал болон Холбооны нөөцийн сангийн (Fed) бодлогын өөрчлөлтийг нэрлэжээ. Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр Кевин Уорш томилогдсоны дараа тус байгууллага хатуу чанга бодлого баримтлах чиглэлд шилжээд байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр хүчин зүйлүүд нь зуны туршид криптовалютын зах зээлд дарамт учруулсаар байх төлөвтэй байна.