АНУ болон Ираны хооронд цэргийн ажиллагааг зогсоож, хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай мэдээлэл гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд өсөлт үзүүллээ.

Гэвч энэхүү эерэг мэдээлэл крипто зах зээлд төдийлөн нөлөөлсөнгүй. Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткойны ханш 59,700 ам.доллар хүртэл буураад байна. Биткойны хувьд энэ долоо хоногийн туршид 6.8 хувийн уналттай байгаа бөгөөд ханшийн хувьд томоохон өөрчлөлт ажиглагдсангүй, тогтворгүй байдлаа хадгалсаар байна.