Долоо хоногийн эхэнд криптовалютын зах зээлийн голлох хөрөнгө болох Биткойны ханш 0.6 хувиар өсөж, 59,800 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр Биткойн 60,000 ам.доллараас доош түвшинд хэлбэлзэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Солана (SOL) криптовалютын ханш 2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч зах зээлийн шинжээчид ирэх өдрүүдийг эгзэгтэй цаг үе хэмээн тодорхойлж байна. Деривативын зах зээлийн мэдээлэл болон графикийн төлөв байдал нь криптовалютын ханш цаашид буурах эрсдэл хэвээр байгааг харуулж байна.