Дэлхийн тэргүүлэгч криптовалют болох Биткойны ханш 60,000 ам.доллараас доошиллоо. CoinDesk-ийн мэдээлснээр, тус токен энэ долоо хоногт 7 орчим хувиар суларсан байна.
Энэхүү уналт нь зөвхөн Биткойноор хязгаарлагдахгүй байгаа бөгөөд бусад төрлийн альткойнууд ч мөн адил илүү ихээр унаж байна. Мөн Биткойн болон Эфир (Ether) хоёулаа хоёрдугаар улирлыг улаан өнгөөр буюу алдагдалтайгаар үдэж байна.
Энэ нь жилийн эхний хагаст дараалан тохиолдсон уналт болж байгаа бөгөөд энэ нь зах зээлд ихэвчлэн ажиглагддаг ердийн хэв маягаас гажсан үзэгдэл гэдгийг шинжээчид онцолжээ.