Криптовалютын зах зээлд сүүлийн 24 цагийн хугацаанд томоохон хэлбэлзэл ажиглагдлаа. Биткойны ханш сүүлийн хоёр долоо хоногийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч, 62,000 ам.доллар руу дөхөж байна. Энэхүү өсөлтийн явцад зах зээлийн ханшийн уналтаас ашиг олохыг зорьсон "bearish" буюу уналтын таамагтай арилжаачдын 281 сая ам.долларын хөрөнгө зах зээлээс албадан хасагдсан (liquidation) байна. Энэ нь өсөлтийн таамагтай арилжаачдын алдагдлаас бараг хоёр дахин их үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ бусад томоохон криптовалютууд ч мөн өсөлтийн эрчээ хадгалж байна. Тухайлбал, Ether сүүлийн долоо хоногт бараг 10 хувиар, харин Solana бараг 19 хувиар тус тус өсжээ. Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар, технологийн хувьцаануудын сэргэлт нь хиймэл оюун ухаантай холбоотой салбарт үүсээд байсан дарамтыг сулруулсан нь крипто зах зээлд эергээр нөлөөлж байна.