Боливи улсын эрх баригчид Tether компанийн гаргадаг USDT буюу ам.доллартай уягдсан тогтвортой койныг тус улсын үндэсний төлбөрийн системд нэмэх боломжийг судалж эхэлжээ.

Тус улсын төв банк 2024 оны дунд үеэр крипто валютын гүйлгээнд тавьсан байсан хязгаарлалтуудыг цуцалсан юм. Үүний дараагаар тус улсад крипто валютын хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, хязгаарлалт цуцлагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд хийгдсэн крипто гүйлгээний нийт дүн 430 сая ам.долларт хүрсэн гэх мэдээлэл байна.

Одоогоор Боливийн тал энэхүү алхмыг хэрэгжүүлэх эсэхээ хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь тус улсын санхүүгийн системд крипто валютын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх томоохон алхам болох төлөвтэй байна.