Хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй, татвар ногдох бондын зах зээлийг хэмжих жишиг үзүүлэлт болгох зорилгоор Bloomberg Aggregate Bond Index-ийг анх 1980-аад оны эхээр Lehman Brothers үүсгэн байгуулж байжээ.

Энэхүү индекс нь голчлон АНУ-ын төрийн сангийн үнэт цаас (Treasuries), компанийн бонд, ипотекоор баталгаажсан үнэт цаас болон бусад хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснуудаас бүрддэг. Индексийн сагсанд нийтдээ тогтмол орлоготой 10,000 гаруй үнэт цаас багтдаг байна.

Өнөө үед уг индекс нь тогтмол орлоготой үнэт цаасны сангуудын ихэнх идэвхтэй менежерүүд өөрсдийн гүйцэтгэлээ харьцуулан хэмждэг гол жишиг (benchmark) болон өргөжжээ.