Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Spur Intelligence стартап компани санхүүжилтийн шинэ шатандаа амжилттай оролцож, 200 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг Insight Partners хөрөнгө оруулалтын компани тэргүүлэн олгожээ.
Spur Intelligence нь онлайн орчинд хүн болон бот (автомат программ)-ыг ялгах чиглэлээр техник технологи хөгжүүлдэг компани юм. Тэдний боловсруулсан технологи нь интернэт хэрэглэгчдийн урсгалыг шинжилж, жинхэнэ хүнээс үүдэлтэй хандалт болон автоматжуулсан ботуудын хандалтыг ялгах зорилготой ажээ.
Insight Partners нь дэлхийн технологийн салбарын компаниудад хөрөнгө оруулалт хийдгээрээ танигдсан байгууллага бөгөөд энэ удаад Spur-ийн хөгжүүлж буй бот илрүүлэх технологийн ирээдүйд итгэл хүлээлгэн дэмжлэг үзүүлж байна.