Холливуудын нэрт жүжигчин Брайан Крэнстон “The Studio” хэмээх шинэ шоуны хоёрдугаар улиралд Мадоннагийн оролцох тухай дуулианыг дэгдээж, фэнүүдийг нь тэсэн ядан хүлээхэд хүргэж байна. Тэрээр Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би та бүхэнд баталгаа өгч байна, та бүхэн ‘Бурхан минь!’ гэж уулга алдах болно” хэмээн онцолжээ.
Брайан Крэнстон нь “Breaking Bad” цуврал киногоороо дэлхий дахинд танигдсан, Эмми болон Алтан бөмбөрцөг наадмын шагналт жүжигчин юм. Түүний шинэ шоу болох “The Studio” нь Холливуудын ард үлддэг хүмүүсийн амьдралыг харуулдаг бөгөөд энэ удаагийн дугаарт поп хатан хаан Мадонна өөрөө оролцох нь ээ.
Мадонна бол дэлхийн поп хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, хит дуунуудаараа үнэлэгдсэн, олон сая шүтэн бишрэгчтэй, домогт дуучин билээ. Түүний шинэ шоунд оролцох болсон шалтгаан болон ямар дүр төрхтэйгөөр үзэгчдийн өмнө гарах нь одоогоор нууц хэвээр байгаа ч, Брайан Крэнстоны амлалтаар бол тун ч сонирхолтой байх бололтой.
Шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид тэсэн ядан хүлээж байна. Залуу уншигч та бүхэн Холливуудын хамгийн халуухан мэдээг Uujim.com сайтаар байнга хүлээн аваарай.