Их Британийн жүжигчин, хошин шогч Расселл Брэнд Пүрэв гарагт хүчин болон бэлгийн хүчирхийллийн хэрэгт гэм буруутай нь тогтоогдлоо. Түүнд холбогдох энэхүү хэрэг нь 20 гаруй жилийн өмнөх явдлуудтай холбоотой ажээ.
Хэргийг шийдвэрлэж буй шүүгч Жоэл Беннатан түүний ялыг Даваа гарагт албан ёсоор оноох үед хорих ял өгнө гэдгийг мэдэгдсэн бөгөөд Брэндийг шүүх хурлын дараа шууд цагдан хорьсон байна.
Прокурорын зүгээс 51 настай жүжигчнийг бусдыг өөрийн дураар удирдан залдаг, хайр найргүй, тооцоотой “бэлгийн гэмт хэрэгтэн” хэмээн тодорхойлжээ.
Харин Расселл Брэнд өөрт тулгасан бүх зэмлэлийг эрс үгүйсгэж байгаа юм. Тэрээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө залуу насандаа садар самуун, тогтворгүй амьдралын хэв маягтай байж, бэлгийн харилцаанд хэт донтсон байснаа хүлээн зөвшөөрсөн ч хэзээ ч хэн нэгнийг хүчлээгүй хэмээн мэдэгджээ.