Америкийн поп од, дуучин Бритни Спирс (Britney Spears)-ийн хувьд хэцүү үеүд үргэлжилсээр байна. Саяхан тэрээр архины нөлөөнд мансуурсан үедээ машин жолоодож байгаад баривчлагдсаны дараа эмчилгээний төвд сайн дураараа хамрагджээ. Энэ тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж, түүний шүтэн бишрэгчдийг цочирдуулсан юм.
Түүний хуучин нөхөр, жүжигчин Сам Асгари (Sam Asghari) Бритниг эдгэрч байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би түүнийг эдгэрч байгаа гэдэгт итгэж байна. Тэр маш хүчтэй эмэгтэй” гэж хэлсэн байна. Тэд 2022 онд хуримаа хийж байсан ч 2023 онд салсан билээ.
Бритни Спирс сүүлийн жилүүдэд хувийн амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай нүүр тулгарч байгаа. Тэрээр 13 жилийн турш эцгийнхээ асрамжинд байсан бөгөөд энэ нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж үздэг. Асрамжийг цуцалснаас хойш тэрээр өөрийн эрхээ олж авсан ч, сэтгэл санааны хүнд хэвээр байгаа бололтой.
Олон нийт түүний эдгэрэхийг чин сэтгэлээсээ хүсч, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Уужим.ком сайтын зүгээс Бритни Спирсэд эрүүл энх, аз жаргал хүсье!