Бизнесийн салбарт брэндээ хамгаалах, эрсдэлгүй байхыг эрмэлзэх нь зарим тохиолдолд компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг болохыг Entrepreneur сэтгүүлийн мэдээлэлд онцолжээ.

Судалгаанаас үзэхэд, маркетингийн кампанит ажлын санаануудын ердөө 1 хувь нь л олон нийтийн дунд туршин, суралцах аргачлалаар дамжин хэрэгждэг байна. Ихэнх компаниуд нэр хүндээ алдахаас эмээж, туршилт хийхээс зайлсхийдэг нь тэднийг зах зээлд өрсөлдөх чадваргүй болгож байж болзошгүй юм.

Харин эсрэгээрээ, зах зээлд шинээр гарч ирж буй, хүчтэй өрсөлдөгч брэндүүд олон нийтийн өмнө шинэ санаагаа туршиж, алдаа онооноосоо суралцах замаар амжилтад хүрч байна. Энэхүү арга барил нь тэднийг уламжлалт том брэндүүдээс илүү давуу талтай болгож, зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд нь тусалдаг аж.

Иймд бизнес эрхлэгчид болон маркетингийн багууд брэндээ хэт хамгаалалттай байлгахын оронд шинэ санааг олон нийтийн дунд ил тод турших нь урт хугацаанд санхүүгийн үр өгөөжтэй байх магадлалтайг дээрх мэдээлэлд анхааруулжээ.