Ирланд гаралтай дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Ван Моррисон (Van Morrison) гэгч эрхэм 2026 онд Лондонд таван өдрийн турш тоглолт хийхээр болсноо зарлалаа. Тэрээр блюз, жазз, соул, келтик уламжлалт хөгжмийн төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг, хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм.
Энэхүү тоглолт нь Лондонд ирэх сард нээлтээ хийх Airways ARC хэмээх шинэ концертын танхимд болох анхны томоохон арга хэмжээ болох аж. Ван Моррисоны тоглолтыг 2026 он хүртэл хүлээх хэрэгтэй ч, хөгжим сонирхогч залуус ирээдүйд гарах шинэ содон зүйлсийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.
Ван Моррисон нь “Brown Eyed Girl”, “Moondance”, “Have I Told You Lately” зэрэг олон алдартай дууны эзэн бөгөөд хөгжмийн карьерынхаа туршид олон шагнал хүртэж байсан. Түүний уран бүтээл нь олон үеийн хүмүүст гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.