Долоо хоногийн эхээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөлттэй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойд тэнгисийн цэргийн бүслэлт дахин тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор үнэ ийнхүү өсжээ.

Үүний улмаас нэг баррель газрын тосны үнэ 83 ам доллараас давсан байна. Энэ нь сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн том өсөлт гэдгээрээ онцлог юм. Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол цэгүүдийн нэг бөгөөд уг шийдвэр нь зах зээлд шууд нөлөөлж байна.