Залуу үеийнхэнд зориулсан уужим.ком сайтаас та бүхэндээ сонирхолтой мэдээг хүргэж байна. Америкийн хөгжмийн зохиолч Хорхе Ривера-Херрансын “EPIC: The Musical” хэмээх дуулалт жүжгийг анимэйшн кино болгохоор болсон тухай Billboard сэтгүүл мэдээллээ.

Энэхүү мюзикл нь эртний Грекийн алдарт зохиолч Гомерын “Одиссей” туулийг орчин үеийн хөгжмийн хэлээр дахин сэргээсэн бүтээл бөгөөд дэлхий даяар 4 сая гаруй удаа стрим хийгдсэн амжилттай бүтээл болсон юм. Хорхе Ривера-Херранс нь өөрөө энэхүү киноны хөгжмийн зохиолчоор ажиллахаар болжээ.

Киноны продюсерээр Холливуудын алдарт продюсер Жерри Брукхаймер ажиллах бөгөөд тэрээр “Топ Ган”, “Карибын тэнгисийн дээрэмчид” зэрэг олон арван киног бүтээсэн билээ. Мөн Кевин Уивер хамтран ажиллана. Киноны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа бөгөөд бид та бүхэндээ цаг тухайд нь хүргэх болно.

Жерри Брукхаймер (Jerry Bruckheimer) гэж хэн бэ? Тэрээр Холливуудын хамгийн нөлөө бүхий кино продюсерүүдийн нэг юм. Түүний бүтээлүүд нь экшн, адал явдал, триллер жанраар дагнан хийгддэг бөгөөд дэлхий даяар асар их амжилт олсон байдаг.