R&B, соул болон хип хоп хөгжмийн шилдгүүдийг алдаршуулдаг “Soul Train Awards 2026” наадам гурван жилийн завсарлагааны дараа эргэн ирж байна. Энэхүү 37 дахь удаагийн наадмыг жүжигчин, хөтлөгч Энтони Андерсон (Anthony Anderson) хөтлөн явуулах юм.

Энэ удаагийн наадмаар Elmiene, Durand Bernarr болон алдарт дуучин Chaka Khan нарт тусгайлан хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Түүнчлэн оны шилдэг R&B/соул дуу болон Spotify-ийн “RNB X International Artist” зэрэг төрлүүдээр шилдгүүдийг тодруулах аж.

Чикаго хотын “Harris Theater”-т бичигдсэн тус наадмын тайзнаа Кирк Франклин, Эл ДеБарж, Лаки Дэй, Муни Лонг, Durand Bernarr, Elmiene, Chaka Khan зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

Ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт CBS, BET, BET Her, VH1, MTV2 болон Logo сувгуудаар цацагдахаас гадна DirecTV, Philo, Fubo, Hulu + Live TV зэрэг стриминг платформуудаар шууд дамжуулагдана.