Жүжигчин Дакота Жонсон Лос-Анжелес хотын Баруун Голливуд дүүрэгт байрлах өөрийн "модны байшин" хэмээн нэрлэсэн тансаг зэрэглэлийн байшингаа 6 сая доллараар худалдахаар болсноо зарлалаа. Энэ тухай MarketWatch мэдээллэв.
Дакота Жонсон бол Америкийн жүжигчин бөгөөд "Fifty Shades of Grey" (Тавин саарал өнгө) киноны цувралд гол дүрийг бүтээснээрээ Монголын залуучуудад ч гэсэн танил болсон билээ. Тэрээр энэхүү байшинг "Fifty Shades of Grey" киногоор олсон мөнгөөрөө 10 жилийн өмнө худалдан авсан байна.
Тус байшин нь 1947 онд баригдсан бөгөөд орчин үеийн архитектурын шийдлийг өөртөө шингээсэн, байгалийн үзэсгэлэнтэй хосолсон тансаг зэрэглэлийн орон сууц юм. Цонхнууд нь том, өрөөнүүд нь гэрэл гэгээтэй, модон шалтай, цэвэр агаартай, нам гүм орчинтой тул яг л модон дотор амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Байшингийн эзэн Дакота Жонсон ч үүнийг онцолж "модны байшин" гэж нэрлэсэн бололтой.
Түүний энэхүү шийдвэр нь хувийн шалтгаантай юу эсвэл бизнесийн зорилготой юу гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ Холливудын оддын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед түүний байшин худалдаалагдаж байгаа нь анхаарал татаж байна.