Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга асан Дастин Порье эцсийн баярын өдрөөр таагүй явдалтай тулгарчээ. Тэрээр Атланта хотын нисэх онгоцны буудал дээр ажилтнуудтай маргалдсаны улмаас баривчлагдсан байна.
Тодруулбал, Порье нисэх онгоцонд суух зөвшөөрөл авахаас татгалзсаны улмаас нисэх онгоцны буудлын ажилтнуудтай маргаан үүсгэжээ. Үүний дараа түүнийг олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас саатуулж, Клэйтоны тойргийн шорон руу хүргэсэн байна. Хэдийгээр түүнийг удалгүй сулласан ч энэ үйл явдлын бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаад байгаа юм.
Энэхүү хэргийн талаар UFC-ийн алдартай тулаанч Жон Жонс өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Порьег дэмжиж буйгаа илэрхийлэхдээ "Бид бүгд л согтуу явж үзсэн" хэмээн онцолсон байна.