Диснейн студийн бүтээл "Моана" киноны амьд дүрслэлтэй (live-action) шинэ хувилбар үзэгчдийн хүртээл боллоо. CNET-ийн тоймд дурдсанаар, уг бүтээл нь гэр бүлээрээ үзэхэд зугаатай, хөгжилтэй кино болсон хэдий ч зайлшгүй хийх шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Киноны гол дүрийг бүтээсэн Кэтрин Лага'айа болон хагас бурхан Мауигийн дүрд тоглосон Дуэйн Жонсон нарын жүжиглэлт өндөр үнэлгээ авчээ. Ялангуяа Дуэйн Жонсоныг Мауигийн дүрийг “гайхалтай” амилуулсан хэмээн онцолсон байна. Хэдийгээр жүжигчдийн чадварлаг тоглолт болон хөгжилтэй уур амьсгал нь киног бүхэлд нь чимж байгаа ч, шүүмжлэгчид энэ удаагийн шинэчилсэн хувилбарыг тийм ч хэрэгцээтэй бүтээл болсонгүй гэж дүгнэжээ.