Америкийн алдарт каунтри дуучин Долли Партон (Dolly Parton) үнэт эдлэлийн дизайнер Кендра Скотттой (Kendra Scott) хамтран өвөрмөц, өнгөлөг үнэт эдлэлийн цуглуулга гаргаснаа зарлалаа. Энэхүү цуглуулга нь Долли Партоны хамгийн алдартай дуунуудын нэг болох “Олон өнгийн дээл” (Coat of Many Colors) дуунаас санаа авсан бөгөөд олон янзын өнгө, хээ угалз, хөгжилтэй загваруудыг агуулсан байна.

Кендра Скотт өөрийн инстаграм хуудсандаа “Доллитой хамтран ажиллах нь миний мөрөөдөл байсан. Түүний хөгжим, түүх, хүмүүнлэг чанар нь намайг үргэлж урамшуулдаг” гэж бичжээ. Цуглуулгад ээмэг, зүүлт, бугуйвч, бөгж зэрэг төрөл бүрийн үнэт эдлэл багтсан бөгөөд бүгд өнгөлөг, хөгжилтэй, Долли Партоны хэв маягийг тусгасан байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Долли Партоны фенүүд болон үнэт эдлэл сонирхогчдын дунд маш их шуугиан тариад байна. Учир нь Долли Партон бол Америкийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй, олон сая фэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч билээ. Харин Кендра Скотт бол өөрийн гэсэн өвөрмөц загвартай, чанартай үнэт эдлэлээрээ танигдсан дизайнер юм. Тиймээс тэдний хамтын ажиллагаа нь загварлаг, өнгөлөг, дур булаам үнэт эдлэлийг бүтээхэд чиглэсэн гэдэгт итгэлтэй байна.