Австралийн хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй дижэй Дом Долла Мельбурн хотын Марвел цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийхээр болжээ. Энэхүү тоглолт нь Австралийн хөл бөмбөгийн (AFL) Гранд Финалын өмнөх орой болох бөгөөд спортын фанатууд болон хөгжим сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.

Дом Долла нь хаус хөгжмийн урсгалаар дагнан уран бүтээлээ туурвидаг бөгөөд дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй. Түүний хит дуунууд болох “Take It”, “San Frandisco” зэрэг нь олон улсын чартуудыг тэргүүлж байсан. Тэрээр энэхүү тоглолтын талаар “Энэ цэнгэлдэх хүрээлэнг супер клуб болгох нь миний олон жилийн мөрөөдөл байсан бөгөөд бид үүнийг биелүүлж байгаадаа итгэж чадахгүй байна” гэж мэдэгджээ.

AFL-ийн Гранд Финал нь Австралийн хамгийн том спортын арга хэмжээний нэг бөгөөд энэ үеэр олон төрлийн энтертайнмент арга хэмжээ зохион байгуулагддаг. Дом Доллагийн тоглолт нь энэхүү арга хэмжээний нэг хэсэг болох бөгөөд олон мянган хүмүүсийг цуглуулах төлөвтэй байна. Залуус та бүхэн Австралид аялах боломж гарвал энэхүү тоглолтыг үзэхийг зөвлөж байна.