АНУ-ын Ерөнхийлөгчийн жил бүр гаргадаг санхүүгийн тайлан мягмар гарагт олон нийтэд ил боллоо. Энэхүү тайлангаас харахад Ерөнхийлөгч Дональд Трамп крипто зах зээлээс 1.2 тэрбум гаруй долларын орлого олсон байна.
Түүнчлэн тайланд дурдсанаар, тэрээр одоогоор 50 сая долларын үнэлгээ бүхий биткойн эзэмшиж байгаа аж. Америкийн төрийн тэргүүний хөрөнгө санхүүгийн талаарх энэхүү албан ёсны мэдээлэл нь түүний дижитал хөрөнгийн зах зээл дэх оролцоог тодорхойлж байна.