АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны санхүүгийн тайлан ил болсноор түүний крипто хөрөнгийн талаарх мэдээлэл олон нийтэд тодорхой боллоо. Тус тайланд дурдсанаар, Трамп 50 сая гаруй долларын үнэ бүхий биткойныг өөрийн эзэмшлийн хүйтэн түрийвчинд (cold storage) хадгалж байгаа аж.

Үүнээс гадна, түүний крипто салбартай холбоотой орлого болон бусад санхүүгийн үйл ажиллагаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, лицензийн эрх болон World Liberty Financial төсөлтэй холбоотой 1 тэрбум гаруй долларын орлого, орлогоос үүдэлтэй мөнгөн урсгалыг тэрээр тайландаа тусгажээ.

Дональд Трамп нь АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж буй, дэлхийн нөлөө бүхий улс төрч юм. Түүний энэхүү санхүүгийн ил тод байдлын тайлан нь крипто хөрөнгийн зах зээлд өөрийн байр суурийг хэрхэн илэрхийлж буйг харуулсан чухал баримт болж байна.