АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа эргэн ирсэн эхний жилдээ криптовалютын зах зээлээс тэрбум гаруй долларын орлого олсон тухай BBC мэдээллээ.

Энэхүү санхүүгийн үзүүлэлт нь түүний бусад орлогын эх үүсвэрүүдээс хол давсан байна. Тодруулбал, ерөнхийлөгчийн крипто салбараас олсон орлого нь түүний үл хөдлөх хөрөнгийн бизнес болон өөрийн нэрэмжит бугуйн цаг зэрэг бараа бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогоос их байгаа аж.

Трамп нь өмнө нь үл хөдлөх хөрөнгийн салбарт голчлон үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ удаагийн мэдээлэл түүний хөрөнгө оруулалтын багцад гарсан томоохон өөрчлөлтийг харуулж байна.