АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Володимир Зеленскийг албан тушаалаас нь солих шаардлагатай гэж мэдэгдлээ. Тэрбээр Зеленскийг ОХУ-тай хийж буй дайныг зогсоох олон боломжоос удаа дараа татгалзсан хэмээн буруутгасан байна.

Трамп бямба гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон гэж би бодож байна. Зеленский энэ дайныг олон удаа, бүр маш олон удаа эцэслэх боломжтой байсан ч тэгэхгүй байхыг сонгосон” хэмээн ярьжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч дайныг дуусгах тохиролцоонд хүрэх, хэлэлцээ хийх чадвартай шинэ удирдагчийг украинчууд сонгох нь зүйтэй гэсэн санааг илэрхийлсэн байна.