АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбоотой мем койныг эзэмшигчид нийт 3.8 тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн тухай Nansen аналитик компанийн тайланд дурджээ.
Тус судалгаагаар Дональд Трампын нэрээр гарсан энэхүү крипто хөрөнгийг хагас сая орчим түрийвч эзэмшигч худалдан авсан байна. Тэдгээрээс маш цөөн тооны хэрэглэгчид ашиг олсон бол худалдан авагчдын дийлэнх олонх нь санхүүгийн алдагдалд оржээ.
Мем койн нь ихэвчлэн сошиал медиа эсвэл интернет соёлын нөлөөгөөр үнэ цэн нь тодорхойлогддог, өндөр эрсдэлтэй крипто хөрөнгийн нэг төрөл юм. Энэ удаагийн судалгаа нь Трампын нэрээр гарсан дижитал хөрөнгийн зах зээлийн бодит байдал болон хөрөнгө оруулагчдын хохирлыг тодруулсан байна.