Технологийн салбарын мэдээллийн TechCrunch сайтад мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрэмжит $TRUMP мемкойнтой холбоотой санхүүгийн томоохон алдагдал бүртгэгдсэн байна. Шинэ судалгаагаар тус криптовалютыг худалдан авсан сая орчим хүн нийт 3.8 тэрбум долларын алдагдал хүлээжээ.
Үүний зэрэгцээ, уг мемкойноос Дональд Трамп өөрөө 636 сая долларын ашиг олсон болохыг судалгааны дүн харуулж байна.
Мемкойн нь ихэвчлэн интернет дэх алдартай дүрс, хүмүүс эсвэл хошин сэдвүүд дээр суурилсан, зах зээлийн өндөр эрсдэлтэй криптовалютын төрөл юм. Энэ удаагийн тохиолдол нь олны танил эрхмүүдийн нэрийг ашигласан дижитал хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын алдагдлын хэмжээг тодотгож өглөө.